NEW BOOK IN GEOTECHICAL SCIENCE
2011-12-27 21:13 Админ

Геотехникийн шинжлэх ухаанд нэгэн шинэ ном төрлөө. Энэ бол монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУТИС-ийн Барилгын инженер-архитектурын сургуулийн геотехникийн профессорын багийн тэргүүлэх профессор, академич  Далайн Дашжамцын бичсэн Structurally unstable soil mechanics and Foundation engineering problems” нэртэй шинэ ном юм.

Энэ ном англи хэл дээр хэвлэгдсэн бөгөөд 12,6 хэвлэлийн хуудас багтаамжтай , 6 үндсэн бүлэгтэй бөгөөд монгол орны онцлог ул хөрсний нөхцөлд барилга байгууламжийн суурийн тогтворыг хангах судалгааны ажлын үр дүнг нэгтгэснээрээ онцлог юм. Гадаад дотоодын судлаачдын анхаарлыг татсан энэ ном манай сургуулийн магистр, докторын сургалтанд чухал хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй.


ЗХШҮГ