“Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтаар хойч үеийн залуусыг бэлтгэх нь EDUCON-2011” Олон улсын хуралд оролцов.
2012-01-02 23:34 Админ

Малайз улсын Куала Лампур хотод 2011 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Ази номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеж - СРSС, ЮНЕСКО-гийн Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын олон улсын төв - UNEVOC, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажилгааны нийгэмлэг - GIZ, Малайзын Боловсролын яамнаас хамтран зохион байгуулсан “Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтаар хойч үеийн залуусыг бэлтгэх” /EDUCON-2011/ Олон улсын бага хуралд Мэргэжлийн ба техникийн боловсролын сургалтын албаны дарга Б.Чимиддорж, Технологийн дээд сургуулийн захирал Б.Барамсай, Техник технологийн коллежийн дэд захирал Э.Намсрай, Улаангом коллежийн захирал Ц.Баянсан нар амжилттай оролцлоо.