“ENTREPRENEUR 2011”-ын шагналыг “My Club”цахим клубын тэргүүн, НТС-ийн Түүх –Аялал жуулчлалын профессорын багийн дэд профессор, доктор Д. Сэрдарам гардан авлаа.
2012-01-03 22:04 Админ

Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг Оны онцлох аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийг шалгаруулах “ENTREPRENEUR 2011”ёслолд “My Club” on line community оролцож 2011 оны “Экологийн боловсрол олгогч”-оор шалгарлаа.

Энэ удаагийн “ENTREPRENEUR 2011” ёслолын арга хэмжээнд Ногоон эдийн засаг, Байгаль экологи, органик эдийн засгийн шийдэлд онцгойлон ач холбогдол өгч байсан бөгөөд “Экологийн боловсрол олгогч” шагналыгМонгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол улсын Засгийн газар, БОАЖЯ болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран олгож байгаа анхны шагнал байсан байна.

My Club on line communityнь 5 дахь жилдээ тасралтгүй мод тарьж, услан арчлах ажилд оюутан залуусыг сайн дураар татан оролцуулж, тэдний Экологийн боловсролыг дэмжин ажилладаг байгууллага юм. Зөвхөн 2011 оны 4 сарын 30-наас 10 сарын 6 хүртэл нийт 14 удаа Мод тарих, арчлах хамгаалах ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 1022 оюутан залуусыг хамруулжээ. 2011 онд 18,000 мод 5 газар тарьснаас 16,000-ыг Төв аймгийн Эрдэнэ сумын Зуун модод тарьжээ. Мод тарихаас гадна 4 сарын 1-нд Монголд анх удаа Хууль Зүй Дотоод хэргийн яамтай хамтран Метрополис шөнийн клубт алкохолгүй ПАРТИ /, 2 сарын 11-нд ШУТИС-ийн Төв номын санд цагаан хоолны Греен парти, 6 сарын 1-д баярлаж чадахгүй байгаа 160 бяцхан хүүхдүүдийг баярлуулан бэлэг өгөх арга хэмжээ, ШУТИС-ийн төв байрны Open Air-ыг залуучуудын амралт чөлөөт цагт зориулан ашиглах санаачилга “Их завсарлагаа” тоглолтыг 2 дахь жилдээ зохион байгуулж, Олон улсын илтгэлийн Экологийн илтгэлийн уралдаанд Монгол улсаа төлөөлж 2 оюутан оролцуулж, 2011 оны 10 сарын 22-нд 250 оюутныг Дуурь үзүүлсэн зэрэг уламжлалт үйл ажиллагаанууд тогтмол явуулдаг on line community билээ. Зөвхөн ургуулсан модоо тоолдог My Club on line community 5 жилийн хугацаанд 63,000 модыг ургуулсан бөгөөд 2011 оны 10 сард БНСУ-ын Чанвон хотодболсон НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн Х хуралдаанд оролцсон дэлхийн 160 орны төлөөлөгчид My Club-ын тухай илтгэлийг сонсон дэлхийн дулаарал болон Цөлжилтийн эсрэг ажиллаж байгаа Монголын оюутан залууст баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүссэн билээ.