Гадаад хэлний сургууль нь профессор, багш нар, магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хэрэглээний буюу хавсарга хэл шинжлэлийн хүрээнд “Техник, технологийн нэр томьёо судлал”-д тусгайлан чиглүүлж, нэр томьёоны болон эх хэлний үгийн сангийн өгөгдлийн электрон сан бүрдүүлэхэд голлон анхаарч ажилласаар ирсэн билээ. 2008 оноос профессор багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг олны хүртээл болгох, судалгааны тэргүүлэх чиглэлээ сурталчлах зорилгоор “Хавсарга хэл шинжлэл” сэтгүүлийг эрхлэн гаргаж эхэлсэн ба одоогоор уг сэтгүүлийн нийт 16 дугаар хэвлэгдэн гараад байна. Гадаад хэлний сургууль сэтгүүлд хэвлэгдсэн профессор багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах зорилгоор Монгол улсын Үндэсний төв номын санд хандивлалаа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Гадаад хэлний сургууль
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа