ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн Нэгдсэн хороо Монголын боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны өргөмжлөлөөр шагнагдлаа
2012-01-16 17:24 Админ

Монголын боловсрол шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны Их дээд мэргэжлийн сургуулийн зөвлөлөөс зохион байгуулсан Их дээд мэргэжлийн сургуулийн шилдэг Үйлдвэрчний эвлэлийн хороо шалгаруулах болзолт уралдаанд оролцон дараах шагналуудыг авлаа.

  1. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг хамгийн сайн шийдвэрлэсэн Үйлдвэрчний эвлэлийн хороогоор шалгарч 1 байр
  2. Шилдэг орон тооны бус комисс, зөвлөлийн үйл ажиллагаа бүхий Үйлдвэрчний эвлэлийн хороогоор шалгарч 1 байр
  3. Шилдэг Хамтын гэрээтэй Үйлдвэрчний эвлэлийн хороогоор шалгарч 2 байр

эзлэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хөдөлмөрийн хүний төлөөх үйлсэд хамтран ажилласан Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд, Бүрэлдэхүүн сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар, ШУТИС-ийн Захиргааны хамт олонд талархаж байгаагаа ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн Нэгдсэн хороо илэрхийлж байна. Бүх Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд, Бүрэлдэхүүн сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нартаа ажлын амжилт хүсье.


                    ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн Нэгдсэн хороо

                                                               2012.01.13