БСШУЯ, ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль хамтарсан монголын их, дээд сургуулиудын багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх 10 дахь удаагийн сургалт эхэллээ.
2012-01-16 19:57 Админ

БСШУЯ, ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль хамтран “Их, дээд сургуулиудын багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх” сургалтыг  10 дах удаа зохион байгуулж эхэллээ. 2012 он 1 дүгээр  сарын 20-н хүртэл үргэлжлэх сургалтын нээлтэнд ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн оролцож суралцагчдад амжилт хүсэв. БСШУЯ-ны санхүүжилтээр зохион байгуулж байгаа уг сургалт УМС(UNIMIS) програмчлал, Электрон сургалт(UNILMS) програмчлал, Е-хичээл бэлтгэх програмчлалын технологи, Вэб програмчлал, Flash програм хангамж гэсэн үндсэн модулиар хичээллэж байна. Энэ удаагийн сургалтанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн Дархан, Эрдэнэтийн ТС, хувийн 20 гаруй их, дээд сургуулийн 30 гаруй багш оролцож байна. Амжилттай суралцсан багш нарт БСШУЯ болон ШУТИС-ийн хамтарсан гэрчилгээ олгоно.

 

 

Е-Нээлттэй сургууль, ШУТИС