ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхимээс АНУ-ын ЭСЯ-ны “Local Grant” төслийг амжилттай хэрэгжүүлж, уг төслийн хүрээнд ШУТИС-ийн оюутан залуус, багш судлаачдын англи хэлний мэдлэг чадварыг хөгжүүлэх зорилгоор “Modern Innovative American English Classroom” (E-404) ангийг байгуулаад байна.
2020 оны 11 сарын 6-нд тус ангийн нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн сургалт оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х. Энхжаргал, АНУ-ын элчин сайд Майкл Клечески, ГХС-ийн захирал Ц. Энхбаатар нар оролцож баяр хүргэж үг хэлэв.
Энэхүү анги нь англи хэлний ур чадвараа сайжруулах зорилготой хүн бүрт нээлтэй бөгөөд цаашид олон жилийн турш их сургуулийн хөгжилд бат бөх бааз суурь болж, оюутнууд англи хэлний ур чадвараа хөгжүүлэх, багш судлаачид туршлагаа хуваалцах, зочин профессор нар цуврал лекц семинар явуулах боломжтой. Мөн АНУ-ын ЭСЯ-аас багш судлаач оюутанд зориулсан цуврал лекц явуулж, багш оюутнууд төрөл бүрийн мултмедиа хөтөлбөрөөр англи хэлний унших, ярих илтгэх ур чадвараа хөгжүүлэх чухал ач холбогдолтой.
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа