Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Академич П.Очирбатын Эрдэм шинжилгээний уншлага амжилттай болов
2012-01-25 17:13 Админ

ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан  Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич Пунсалмаагийн Очирбатын Эрдэм шинжилгээний уншлага 2012 оны 1 дүгээр сар 23 өдөр ШУТИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын сангийн 604 тоот хурлын танхимд амжилттай боллоо.

Уншлагыг нээж ШУТИС-ийн ректор проф. Б.Дамдинсүрэн үг хэлж, УУИС-ийн захирал проф. Л.Пүрэв удирдан явуулав.

Уг Эрдэм шинжилгээний уншлагад Монголын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын үндсэн хуулийн цэц, Ашигт малтмалын газрын төлөөлөгчид, ШУТИС-ийн удирдлага, УУИС-ын болон Уул уурхайн салбарын эрдэмтэн, судлаачид, Академич П.Очирбатын гэр бүлийн гишүүд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Зохион байгуулах комисс