Монгол Улсын Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн платформ болох Mongolia Journals Online (MongoliaJOL)-тэй 2018 оноос эхлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Mongolian Geoscientist” сэтгүүл хамтран ажиллаж эхэлсэн. 2018-2020 онд тус сэтгүүл дээр гарсан судалгааны өгүүллийг хэрэглэгчид 18377 удаа татаж ашигласан байна.
Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100-н жилийн ойн босгон дээр “Mongolian Geoscientist” эрдэм шинжилгээний сэтгүүл нь олон улсын DOAJ (Directory of Open Access Journals)-ийн бүртгэлд хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл боллоо.
DOAJ-д нь дэлхийн 124 орны 15725 орчим эрдэм шинжилгээний сэтгүүл бүртгэлтэй байдаг бөгөөд манай орноос энэхүү платформд нэгдсэн 5 дахь сэтгүүл ийнхүү төрөн гарлаа.
ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Т.Намнан 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Mongolian Geoscientist” сэтгүүлийн ерөнхий редактор, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш, доктор, дэд профессор Б.Батхишиг, MongoliaJOL-ийн ерөнхий менежер Л.Гантулга нарыг хүлээн авч уулзан баяр хүргэж, тус сэтгүүлийн чансааг цаашид улам ахиулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.
“Mongolian Geoscientist”-ийн редакцийн зөвлөл, ерөнхий редактор, доктор, дэд профессор Б.Батхишиг, бүтээлээ хэвлүүлсэн нийт судлаач, шүүмжлэгч нарт болон тус сэтгүүлийг дэмжиж хамтран ажиллаж буй ШУА, Монголын Геологийн Холбоо, MongoliaJOL-ийн ерөнхий менежер Л.Гантулга нарт ШУТИС-ийн нийт эрдмийн хамт олны өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Зураг 1. Mongolian Geoscientist – DOAJ-ийн бүртгэл
Зургийн эх сурвалж: https://www.doaj.org/toc/2663-5151
Зураг 2.Mongolian Geoscientist-д хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллийг
DOAJ-д оруулсан хэлбэр
Зургийн эх сурвалж: https://www.doaj.org/article/0f6722475aed4cdf86c70e7b1780be54
Тус “Mongolian Geoscientist”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mongoliajol.info/index.php/MGS/ хаягаар орж үзнэ үү.
ШУТИС-ийн ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа