Математикийн сургууль, Тайваны Chung Yuan Christian их сургуулийн инженерийн сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа
2012-01-25 20:04 Админ

     Математикийн сургуулийн захирал Т.Намнан Тайваны CHUNG YUAN CHRISTIAN Их сургуулийн урилгаар 2012 оны 01-р сарын 7-13-ны өдрүүдэд тус их сургууль дээр ажиллаа.  CHUNG YUAN CHRISTIAN Их сургууль нь 1955 онд байгуулагдсан, Тайвань улсдаа эхний 5-д ордог, олон улсад нэр хүндтэй томоохон их сургуулиудын нэг юм. Тус их сургуулийн "Innovation and incubation" төв нь 2011 оны Тайваны шилдэг судалгаа-үйлдвэрлэлийн төвөөр шалгарсан байна.   

 

     Ажлын айлчлалын үеэр тус их сургуулийн бүтэц зохион байгуулалт, материаллаг бааз болон инкубатор төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж,  CHUNG YUAN CHRISTIAN их сургуулийн Ректор проф. Wan-lee Cheng болон Инженерийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирал, холбогдох профессоруудтай уулзаж, Инженерийн сургуулийн захиралтай /проф. Shia-Chung Chen/  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны уулзалтын үеэр дараах асуудлуудыг ярилцаж, тохиролцсон байна. Үүнд:
    - 5 хүртэлх тооны доктор оюутныг тус их сургуулийн 100 хувийн тэтгэлэгээр суралцуулах,
     - Олон улсын оюутны 6 долоо хоногийн хугацаатай зуны судалгааны багт бакалавр, магистр оюутныг  хамруулах,
    - Доктор оюутны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах зэрэг асуудлуудыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр тогтлоо.

2012 оноос хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.


ЗХШҮГ