ШУТИС-ИЙН ПРОФЕССОР, БАГШ НАРЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2012-02-03 01:59 Админ

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газар, Багш нарын зөвлөл хамтран ШУТИС-ийн профессор, багш нарын шилдэг нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, орчуулгын бүтээл, гарын авлага шалгаруулах уламжлалт уралдааныг 2012 оны 01 сарын 25-наас 27-ны өдрүүдэд  зохион явуулж дүнгээ гаргалаа.
   Шилдэг нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, орчуулгын бүтээл, гарын авлага шалгаруулах уралдаан нь ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургууль, харъяа хvрээлэн, судалгааны тєвvvдийн  профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын 2010-2011 онуудад боловсруулж бvтээсэн нэг сэдэвт бvтээл, сурах бичиг, гарын авлага, орчуулгын бүтээлийг шалгаруулах, профессор, багш нарын бүтээлийг олон нийтэд танилцуулах, шинэ бүтээл туурвих, бүтээлч санаачлагыг дэмжих, урамшуулах зорилготой зохион байгуулагдсан юм.

 

   Шилдэг бүтээлийн уралдаанд нийт 150 бүтээл ирүүлсэн бөгөөд өмнөх уралдаан шалгаруулалттай  харьцуулахад тооны хувьд үлэмж нэмэгдсэн төдийгүй чанарын хувьд эрс сайжарсан үзүүлэлттэй байгаа нь энэ удаагийн шалгаруулалтын нэг онцлог болж байна.  
   Шилдэг нэг сэдэвт бүтээлийн уралдаанд ЭХИС-ийн професор, ШУ-ны доктор, академич  С.Батмөнх “Конвекцийн дулаан солилцоо” бүтээлээрээ I байр,  ҮТДС-ийн профессор, ШУ-ны доктор, профессор Д.Энхтуяа “Технология перивчной обработки и прядения козьего пуха” бүтээлээрээ II байр, ГГТС-ийн профессор, ШУ-ны доктор Н.Батсүх “Байгалийн ус, геологи орчны судалгаа” бүтээлээрээ III байр тус тус эзэллээ.

   Шилдэг сурах бичгийн уралдаанд МС-ийн доктор, профессор Л.Пүрэвжав, дэд профессор Д.Батбаяр, доктор, дэд профессор Ж.Батбаяр, С.А.Тармакова, ахлах багш Ц.Оюунгэрэл, доктор, ахлах багш П.Баасансүрэн, ахлах багш Б.Должинсүрэн, ахлах багш Т.Ганбат, ахлах багш Ш.Далхжав нар “Хэрэглээний механик I”  бүтээлээрээ I байр, БИАС-ийн доктор, профессор Г.Базар, доктор, профессор П.Отгонбаяр нар “Байгууламжийн динамик” бүтээлээрээ II байр, ХИБС-ийн доктор дэд профессор Б.Даваадорж “Ерөнхий биологи” бүтээлээрээ II байр, МХТС-ийн доктор, профессор З.Буянхишиг, докторант Ш.Ганболд нар “Гэрлэн долгионы холбооны үндэс” бүтээлээрээ III байр, НТС-ийн доктор, дэд профессор Б.Долгор, ахлах багш Я.Төгөлдөр, багш Д.Одмаа, Ш.Эвсанаа, багш Д.Мягмарсүрэн нар “Улс төр судлал” бүтээлээрээ III байрыг тус тус эзэллээ.
   Шилдэг орчуулгын бүтээлийн уралдаанд УУИС-ийн доктор, дэд профессор Б.Алтантуяа, Ш.Эрдэнэбаатар нар “Ашигт малтмал баяжуулах процессын туршилтын загварчлал ба оновчлол” орчуулгын бүтээлээрээ I байр, ХИБС-ийн ШУ-ны доктор, профессор Б.Энхтуяа, С.Энхбаяр, Ж.Сосоржав нар “Мах боловсруулах технологи” орчуулгын бүтээлээрээ II байр, БИАС-ийн багш Ш.Энхтунгалаг, Б.Бямбасүрэн, С.Алтай нар “Сонгодог зууны суут зохион бүтээгчид” бүтээлээрээ III байрыг тус тус эзэллээ.
   Шилдэг гарын авлагын уралдаанд БИАС-ийн доктор, профессор, Я.Дүйнхэржав, багш Ж.Базарсад нар “Модон бүтээцийн тооцоо, практик хэрэглээ” бүтээлээрээ I байр, ГГТС-ийн доктор, профессор П.Дугараа, доктор Х.Цээдулам нар “Геофизикийн өгөгдөлд боловсруулалт, тайлал хийх дасгалууд” бүтээлээрээ II байр, УУИС-ийн багш ахлах багш С.Энхцацрал “Бизнесийн систем, бүртгэлийн үндэс” бүтээлээрээ II байр, БИАС-ийн профессор, ШУ-ны доктор Д.Дашжамц “Барилгын суурь ба газар доорхи байгууламжийн бүтэц” бүтээлээрээ III байр, НТС-ийн профессор, доктор Т.Амаржаргал, ХБС-ийн багш Г.Гантуяа, багш Ц.Одончимэг нарын “I will be a social worker” бүтээлээрээ III байрыг тус тус эзэллээ.
   Шилдэг бүтээлийн уралдаанд бүтээлээрээ шалгарсан дээрх профессор багш нарт болон бүтээлээ ирүүлж уралдаанд оролцсон профессор, багш нартаа ШУТИС-ийн захиргаа, хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын сургалт, судалгааны ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.  


ЭРДЭМ, ШИНЖИЛГЭЭ ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
БАГШ НАРЫН ЗӨВЛӨЛ


ЗХШҮГ