ШУТИС-ийн оюутнуудын санаачилга, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн клубийн систем амжилттай хэрэгжиж байна. 2021 он ШУТИС-д клубийн системийг амжилттай хэрэгжүүлээд 10 жил болж, үр дүн цаашдын хөгжлийг хэлэлцэж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааг ШУТИС-ийн сайн дурын Хятад хэлний клуб “ШУТИС-ХЯТАДАД СУРАЛЦАГЧИД” чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан. Тус чуулга уулзалтад оролцсон ШУТИС-ийн клубийн үйл ажиллагаагаар хөгжиж, төлөвшсөн үе үеийн клубийн ахлагч, клубийн гишүүн оюутнууд оюутандаа зориулан хувь хүний хөгжилд чиглэсэн цуврал сургалтыг бэлтгэсэн болно.
Бид цуврал лекцээ Хятад хэлний клубийн зөвлөх багш ГХС-ийн АСТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа багшийн “Хандлага, ур чадвар”,
Хятад хэлний клубийн ахлагчаар ажиллаж байсан ГХС-ийн ТТО-хятад хэл төгсөгч, “Mon Thai Sino”, “Orchuulga.mn” ХХК, хятад хэлний орчуулагч Э.Отгонбаяр “Сэдэл тэмүүлэл” лекцүүдээр эхлүүлж байна.
Оюутны соёл, үйлчилгээний алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа