E-нээлттэй сургуулийн U-кодтой оюутанд хичээл зааж буй профессор багш болон U- кодтой оюутнуудын анхааралд
2012-02-10 02:29 Админ

Хаврын улирлын е-сургалтанд хамрагдаж байгаа буюу Е-нээлттэй сургуулийн U-кодтой оюутнуудад е-хичээл зааж байгаа профессор багш болон U-кодтой оюутнуудыг уулзалтанд урьж байна. Уулзалт 2012 оны 02 сарын 11ны 10цагаас Е-Нээлттэй сургуулийн (ШУТИС-ийн төв номын сан 4 давхарт) Е-conference-ийн өрөөнд зохион байгуулах гэж байна. Бид энэхүү уулзалтанд е-сургалтанд хамрагдах оюутнуудыг бас оролцуулах ба багш та оюутнуудтайгаа уулзаж сургалтын зөвөлгөө өгөх шаардлагатай мэдээллийг оюутнуудаас авах боломжтой. Уулзалтанд яригдах асуудлыг товч хүргэж байна. Үүнд:

  • Е-Нээлттэй сургуулийн хаврын улирлын е-сургалтыг явуулах тухай болон Е-Сургалтын ажлын графикийг танилцуулах.
  • Е-нээлттэй сургуулийн зүгээс багшид үзүүлэх хөнгөлөлт, боломж
  • Багшийн үүрэг, U-оюутнуудтай харилцах арга зам.
  • Багшийн цагийн тооцооны тухай.
  • Энэхүү уулзалтанд бид е-сургалтанд байнга оролцож байдаг туршлагатай багшийг оролцуулж багшийн хувьд е-сургалтын ач холбогдол, давуу тал анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хүргүүлэх болно.
  • Манай хаврын сургалтанд хөдөөнөөс болон гадаадаас оюутнууд сурч байгаа боловч тус уулзалтанд УБ-д ирж чадахгүй оюутнуудад  бид онлайнаар уулзалтанд оролцох  аргаар бүх оюутнуудаа хамруулах ажлыг зохион байгуулж байна.
  • U-кодтой оюутнууд багш нартай холбоо барьж е-хичээлийн заавар авах, дипломын сэдвийн саналтай танилцах
  • U-кодтой oюутнууд 500.000-ийн болон 70.000-ийн тэтгэлэгт хамрагдах тухай зөвөлгөө хүргэх, шаардлагатай материалыг бүрдүүлэх
  • Е-Нээлттэй сургуулийн е-сургалтын асуудлаар та хаанаас, хэнээс лавлаж болох дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

 

Е-Нээлттэй Сургууль

Сургалт заах, арга зүйн баг