Компьютерийн удирдлагатай ээрэх, сүлжих автомат машинтай “Сургалт-туршилт-үйлдвэрлэлийн лаборатори”-ийн нээлт боллоо
2012-02-08 00:42 Админ

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Нэхмэлийн хүрээлэн Италийн Mesdan, Японы Shima Seiki фирмийн компьютерийн удирдлагатай ээрэх, сүлжих автомат машинтай “Сургалт-туршилт-үйлдвэрлэлийн лаборатори”-ийн нээлтийн ажиллагаа 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр боллоо.

 

Тус лабораторийн нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, проректор Б.Очирбат, ҮТДС-ийн захирал Т.Амаржаргалан, Нэхмэлийн хүрээлэнгийн захирал Д.Энхтуяа болон бусад албаны хүмүүс оролцсон.

 

Нэхмэлийн хүрээлэнд Италийн “MESDAN” фирмийн ээрэх үйлдвэрийн машинуудтай сургалт-туршилтын лаборатори, Японы “SHIMA SEIKI” фирмийн автомат сүлжих машинтай сургалт-туршилт-үйлдвэрлэлийн лабораториуд шинээр байгуулагдаж байгаа юм. Мөн нээлтэнд оролцсон зочид нэхмэлийн хүрээлэнгийн Нэхмэлийн материал судлалын, Хими технологийн болон Эко сорилтын сорилтын лаборатори, Нэхмэл судлалын салбарын оюутны бүтээлтэй танилцав.


ЗХШҮГ