Виртуаль болон Цахилгаан аппаратын лаборатори нээлтээ хийлээ
2012-02-08 00:46 Админ

УУИС-ийн Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн профессорын баг Виртуаль болон Цахилгаан аппаратын лаборатори байгуулж 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр нээлт хийв. Цахилгаан аппаратын лаборатори нь ОХУ-ын цахилгаан техникийн IEK корпорацийн тоног төхөөрөмжөөр байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг цахилгаан аппаратуудыг схем болон бодит үзүүлэнтэй харьцуулан гаргаснаараа онцлог юм.

 

Виртуаль лабораторид “Wonderware Intouch10.1”Ил уурхайн технологийн процессын автоматжуулалт, “Matlab 2011” Автомат удирдлагын онол, “SPSS” Судалгааны ажлын семинар, “Toefl, Collins, Cobuild, Oxford, Talkit” мэргэжлийн англи хэл, “Electronics Workbench”хүчний электроник хувиргах техник зэрэг програм хангамжуудыг ашиглахаар суурилуулсан байна.


ЗХШҮГ