“Англиар хэн уран унших вэ?” цахим уралдаан зохион байгуулагдлаа
2021-05-10 18:20 ЗАА

ГХС-ийн Англи хэлний тэнхимээс ШУТИС-ийн бүх салбар сургуулийн харилцааны англи хэл /S.CE102/ хичээлийг судалж буй нийт оюутнуудын дунд англиар унших, ярих чадварыг сайжруулах, англи хэл сурах сонирхлыг өрнүүлэх зорилгоор “Англиар хэн уран унших вэ?” цахим уралдааныг 2021 оны 4 сарын 18-23-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаанд ШУТИС-ийн салбар сургуулийн оюутнууд үлгэр болон богино хэмжээний өгүүллийг дүрийн хувиргалт хийн, англи хэлээр уран яруу тайлбарласан видео бичлэгийг уралдааны шүүгчдэд илгээн цахимаар амжилттай оролцлоо.

Үүнд:

I байр - М.Маралмаа                     (БУХС)                 “The three little pigs”

II байр - Б.Бүгнээ                          (БУХС)                 “The gruffalo”

III байр - О.Сансармаа                  (ХШУС)               “Once upon a time”

IV байр - О.Аминаа                       (ХШУС)                “A Christmas Carol”

V байр - М.Оюун-Эрдэнэ               (БУХС)                 “Goldy Locks and three Bears”

ГХС-ийн Англи хэлний тэнхим