“Монголын Инновацын 7 хоног”-ийн нэг гол арга хэмжээ болох ICIED-2021: “ИННОВАЦ БА ЭНТРЕПРЕНЕШИПИЙН ХӨГЖИЛ” Олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор 2021 оны 5-р сарын 6-нд онлайн хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ жилийн олон улсын хуралд Япон, Тайван, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг 5 орноос, гадаад, дотоодын 9 их сургууль, 22 бүрэлдэхүүн сургууль болон судалгааны хүрээлэн, төв,
лабораторийн төлөөлөл-60 шахам судлаач бүтээлээ ирүүлж, 19 илтгэл хэлэлцүүлсэн бол хурлын арга хэмжээнд нийтдээ 140 гаруй хүн оролцов.
Эрдэмтэд судлаачид, ахисан түвшний оюутнуудаас 45 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс мэргэжлийн хянан магадалгаа (peer review) хийж, 36 бүтээлийг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн “Менежмент ба Инновац” ЭШ-ний сэтгүүлд нийтлүүлэх зөвшөөрөл олгосон ба сэтгүүл хэвлэлд шилжихэд бэлэн болсон.
Хөтөлбөрийн дагуу хурлыг дараах 4 салбар хуралдаанаар зохион байгууллаа.
Урилгын илтгэлийг Япон, Тайван, ОХУ-ын эрдэмтэд сонирхолтой сэдвээр хэлэлцүүлж, оролцогчидтой мэдлэг туршлагаа хуваалцлаа.
Урилгын илтгэлүүд:
Dr. TAKEMOTO Takatoshi,
Consultant of Higher Engineering Education Development (M-JEED) project, NPO AsiaSEED
Dr. LIU Day-Yang PhD., Prof.
Professor of Graduate Institute of Finance, Director of Center for the Study of Innovation and Entrepreneurship, National Taiwan University of Science and Technology
Dr. GASSIY Violetta, ScD., Prof.
Professor, Public administration department, Kuban State University, Krasnodar, Russia
Хурлын зохион байгуулалт:
Хурлыг ZOOM програм ашиглан, онлайн хэлбэрээр явуулсан ба хурлыг нээж БШУЯ-ны Инновац технологийн газрын дарга, доктор Д. Одгэрэл, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б. Очирбат нар үг хэлэв.
Хурлыг зохион байгуулалтыг ШУТИС-ийн БуХС-ийн Технологийн менежментийн салбарын профессор багш нар- док (ScD)., проф. Л. Оюунцэцэг, док (PhD). П. Одмаа, док (PhD). М. Бурмаа, док (PhD). Т. Сүмжидмаа, Д. Эрдэнэсүрэн, Ж. Батбаяр нар хариуцаж ажилласан.
Хуралдааны даргаар ШУТИС-ийн БуХС болон БАТС-ийн профессор багш нар- док (ScD)., проф. Л. Оюунцэцэг, док (PhD). Б. Оюунтунгалаг, док (PhD). Ч. Баасандаш, Инженерийн дээд боловсролын хөгжүүлэх Монгол- Японы хамтарсан төсөл (1000 инженер)-ийн зохицуулагч С. Сэргэлэн нар ажиллалаа.
ICIED-2021 Олон улсын хурал
зохион байгуулах комисс
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа