Е-Нээлттэй сургуулийн 2011-2012 оны хичээлийн жилийн хаврын улиралд е-сургалт явуулах профессор, багш болон U-оюутнуудын уулзалт амжилттай болж өнгөрлөө
2012-02-15 00:52 Админ

Е-Нээлттэй сургуулийн 2011-2012 оны хичээлийн жилийн хаврын улиралд е-сургалт явуулах профессор, багш болон U-оюутнуудын уулзалт 2012 оны 2 дугаар сарын 10-нд Онлайн хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө. Тус уулзалтанд е-сургалтанд хичээл заах багш, улаанбаатарт байгаа оюутнууд биеэр ирж уулзсан бөгөөд гадаад болон хөдөөнөөс сурч байгаа U-оюутнууд онлайнаар  холбогдож оролцов.

Тус уулзалтанд ярилцсан асуудлыг товчлон хүргэж байна.

  • Е-Нээлттэй сургуулийн хаврын улирлын е-сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг U-оюутан, багш нарт хүргэв.
  • Е-сургалтын ажлын график : http://www.emust.edu.mn/images/graph.jpg
  • Е-нээлттэй сургуулийн зүгээс багшид үзүүлэх хөнгөлөлт, боломж.
  • Багшийн үүрэг, U-оюутнуудтай харилцах арга зам.
  • Багшийн цагийн тооцооны тухай
  • Отгонцэцэг багшийн туршлагаас.
  • Е-хичээлрүү хэрхэн нэвтрэх.
  • Тест оруулах, тестийн төвөөр шалгалт авах.
  • U-oюутнууд 500.000-ийн болон 70.000-ийн тэтгэлэгт хамрагдах тухай зөвөлгөө хүргэх, шаардлагатай материалыг бүрдүүлэх
  • Профессор багш нар U-oюутнуудадаа зөвөлгөө заавар өгч  санал хүсэлтээ Е-Нээлттэй сургуульд тавив.
  • Е-Нээлттэй сургуулийн е-сургалтын асуудлаар та хаанаас, хэнээс лавлаж болох дэлгэрэнгүй мэдээллийг хүргэв.Энд дарж үзнэ үү
  • U-оюутнууд багш нартай холбоо барьж е-хичээлийн заавар авах, дипломын сэдвийн саналтай танилцав.
  • Профессор багш, U-оюутнуудын чөлөөт цаг. (Coffee завсарлага)

2011-2012 оны хичээлийн жилийн хаврын улирлын е-сургалтанд амжилттай оролцохыг нийт багш, оюутнууддаа хүсье

 

Сургалт заах, арга зүйн баг

Е-Нээлттэй сургууль