“ШУТИС-Хятадад суралцагчид-2” чуулга уулзалт боллоо
2021-10-25 22:27 ЗАА

ГХС-ийн Ази судлалын салбараас 2021-2022 оны намрын улирлын арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн үнэт зүйл “ШУТИС-ЛАГ БАЙЯ”, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэе” уриаг дэмжиж, оюутан залуусыг суралцагчаас бүтээгч болж өсөн дэвжихэд урам зориг өгөн, элсэгч-төгсөгч-ажил олгогчдын эргэх холбоог өргөжүүлэх, сургалт судалгааны хүрээнд харилцан туршлага солилцох зорилготой “ШУТИС-ХЯТАДАД СУРАЛЦАГЧИД-2” чуулга уулзалтыг google meet платформоор 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

ШУТИС хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгээд 11 дэх жилтэйгээ золгож байгаад бөгөөд анх 2009 оноос ГХС Техникийн мэргэжлийн орчуулагч, 2011 оноос ГУУС Геодизи, 2012 оноос ЭХС ЦХ, ДХ, Биоинженерчлэл, 2016 оноос СЭХ, 2018 оноос ХШУС Химийн инженерчлэл, Үйлдвэрийн экологи, Математик статистик зэрэг мэргэжлээр хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна. Энэ хугацаанд нийтдээ 250 орчим бакалавр оюутан, 30 орчим магистр төгсөж, мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна.

Чуулга уулзалтыг ГХС-ийн ЭНБД, дэд профессор, доктор (Ph.D) Н.Мэнд

ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Цогзолмаа  

ГХС-ийн АСС-ийн эрхлэгч, доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа нар нээн үг хэлж, илтгэлээр эхлүүллээ.

Чуулга уулзалтын үндсэн илтгэл:

  • М.Долгоржав (ГХС-ийн ТМО-хятад хэл мэргэжлийн төгсөгч, БНХАУ, Шаньдун их сургуулийн магистр, "МОНОС Фарм  трейд" ХХК-ийн гадаад харилцааны албаны ахлах менежер)

                “Хүйтэн дайны дараах үеийн хятад, монголын эдийн засаг, гадаад худалдааны харилцаа”

后冷战时期的中蒙经贸关系的研究

  • Э.Энхтүшиг (БНХАУ, ХХЭХИС-ийн 2+2 ЦХ мэргэжлийн төгсөгч, магистрант, “Energy international LLC” Реле хамгаалалтын инженер)

“Хийн тусгаарлагатай хуваарилах байгууламжийн нийтлэг гэмтлийн загвар дахь бяцхан цахилалтын хэт өндөр давтамжийн аргын онцлогийн судалгаа”

GIS典型缺陷模型局部放电UHF特征研究

  • Г.Мөнхнасан (БНХАУ, ХХЭХИС-ийн 2+2 СЭХ мэргэжлийн төгсөгч, Грийн Солар Энержи ХХК, инженер )

"Перовскитийн материалын A сайтийн бүтцийн өөрчлөлтийн квантын динамик симуляцийн судалгаа"

位基团掺杂钙钛矿材料结构变化的量子动力学模拟研究

  • Ч.Сансар (БНХАУ, ХХЭХИС-ийн 2+2 СЭХ мэргэжлийн төгсөгч, “Innovtech Individual” ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал)

“Монгол дахь энерги хуримтлуулах технологийн өнөөгийн нөхцөл байдал ба цаашдын ирээдүй”

蒙古储能技术的现状及其应用前景

  • У.Гэрэлмаа (БНХАУ, ХХЭХИС-ийн 2+2 ДХ төгсөгч)

“Хятад улсын эрчим хүчний нүүрсний шаталтын шинж чанарын судалгаа”

中国动力煤燃烧特性初步研究

  • Т.Баасансүрэн (ГХС-ийн ТМО-Хятад хэл мэргэжлийн төгсөгч, "Оргил турбин инженеринг" ХХК, хүний нөөцийн менежер, ХАБЭА-н инженер)

Монгол, хятад хүний ургийн нэрийн бүтэц, утгыг харьцуулах нь

蒙汉人姓名对比研究 зэрэг сэдвээр үе үеийн хятад хэлээр төгсөгч нар оролцон, онол судалгаан дээр тулгуурлан хувь хүний туршлагаа хуваалцсан бодит, шинэлэг илтгэлүүд хэлэлцүүллээ.

 

  

Уг чуулга уулзалтад үе үеийн төгсөгч, суралцагч нар ГХС-ийн Техник технологийн орчуулга, ГУУС-ийн Шаньдун ШУТИС-тай геодизи, ЭХС-ийн ХХЭХИС-тай цахилгаан хангамж, дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, биоинженерчлэл, ХШУС-ийн ӨМАҮИС-тай химийн инженерчлэл, Наньжин АҮИС-тай үйлдвэрийн экологи, БХПИС-тай математик статистик 2+2 хамтарсан хөтөлбөрийн нийт 80 гаруй оюутан залуус, эрдэмтэн багш нар оролцлоо.   

Тус чуулга уулзалтыг зохион байгуулсан ГХС-ийн АСС-ын хамт олон, үндсэн илтгэл хэлэлцүүлсэн үе үеийн шилдэг төгсөгч, идэвхтэн гишүүд, хүндэтгэн оролцсон мэдлэгийн эрэл хайгуулч оюутан залуус, дэмжин оролцсон ГХС-ийн удирдлага, профессор багш нар, сайн дурын “Хятад хэлний клуб”-ийн үе үеийн гишүүд хамт олон, ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Цогзолмаа нартаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

ГХС-ийн Ази судлалын салбар

2021.10.25