ШУТИС-ийн төгсөх курсийн оюутнуудад сургалт зохион байгуулж байна
2021-10-29 18:59 Онон

ШУТИС-ийн төгсөх курсийн оюутнуудад сургалт зохион байгуулж байна

ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор,  БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR аутсорсинг консалтинг компанитай хамтран 2021-2022 оны намрын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” цуврал сургалтыг  зохион байгуулж байна. 

Хөтөлбөр, хуваарь:

Сургалт 2021 оны 10 дугаар сарын 20  ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 15-ны өдрийг  хүртэл долоо хоног бүрийн лхагва гарагт 16:20 цагт танхим болон цахим хэлбэрээр явагдаж байна.

Цахим сургалтыг “2021-2022 намар төгсөгч сургалт” фэйс группээр хүргэж байна.

                         

Иймд сургалтад төгсөх курсийн оюутнууд идэвхтэй хамрагдаарай.

Бид сургалтаа Нээлттэй боловсролын төвтэй хамтран TEAMS-ээр хүргэж байна.

Сургалтад бүрэн хамрагдсан оюутнуудад БАТЛАМЖ олгоно.

Сургалтын бичлэгийг Face группт тавьсан болно.

 

Оюутны соёл, үйлчилгээний алба