Оюутан, залуучуудын спорт явган аялалын "Алтан намар-2021" Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2021-10-29 19:21 Онон

Оюутан, залуучуудын спорт явган аялалын "Алтан намар-2021" Улсын аварга шалгаруулах  тэмцээн боллоо

Оюутан, залуучуудын спорт явган аялалын "Алтан намар-2021" Улсын аварга шалгаруулах 7 төрөлтийн тэмцээн 2021.10.22-24. Хар усан тохойд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд  ШУТИС-аас 3 баг тамирчдыг БУХС-ийн ахлах багш Д.ТӨРМӨНХ дасгалжуулж амжилттай оролцоод ирлээ.

Тус тэмцээнд тусгай байрын шагнал болох ШИЛДЭГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СУРГУУЛИАР шалгарч "Хүндэт өргөмжлөл" мөнгөн шагналын эзэн болов.

                             

ГУУС-ийн 2-р курсын оюутан Л.Цэдэн-Иш "Шилдэг эрэгтэй тамирчин"-аар тодорч АЛТАН МЕДАЛЬ , мөнгөн шагнал авсан байна. Оюутнуудад зөвхөн академик хичээл заахаас гадна: - эрүүл мэндийн - бие бялдрын - ёс суртахууны - багаар хамтарч ажиллах - байгаль эхтэйгээ зөв харилцах - энерги эрч хүч авах - овсгоо самбаатай болох - аливаад гярхай хандах - хөдөлгөөний хаан АЛХАЛТ зэргийг ойлгуулах олон талын ач холбогдолтой тэмцээн юм.

 

Д.Төрмөнх дасгалжуулагчтай хамт олон