“Алтан гадас одон”-гоор шагнагдав
2012-03-12 23:27 Админ

Сар шинийн баярыг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ҮТДС-ийн дэд профессор Б.Эрдэнэцэцэг, МХТС-ийн ахлах багш Т.Рэнцэндорж, ахлах багш Б.Баянжаргал нар Монгол Улсын Төрийн дээд одон “Алтан гадас одон”-гоор тус тус шагнагдсаныг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хоёрдугаар сарын 21-ний өдөр буюу битүүний өдөр гардуулав. Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ШУТИС-ийн Сургалтын проректор Я.Наранцэцэг Монгол Улсын Төрийн дээд одон “Алтан гадас одон”-гоор шагнагдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гардан авлаа. Төрийн дээд одон авсан профессор, багш нарыг ШУТИС-ийн Ректорын зөвлөл хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

  

   

 


ЗХШҮГ