“MJEED-JR” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖЭЭС ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ОНЛАЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2021-11-15 23:52 Онон

                                                                                           

 

          

        

 

 Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаяг:

  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

8 дугаар хороо, Бага тойруу,

ШУТИС-ийн Төв номын сангийн 605 тоот

 

       Холбогдох утас:

      Төсөл хэрэгжүүлэх нэгж 99710881

      И-Мэйл: piu.heedproject@gmail.com 

 

 

MJEED-JR” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖЭЭС ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ОНЛАЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

 

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын хооронд 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 7 дахь жилдээ үргэлжилж байна.

Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсын тэргүүлэх их сургуулиуд болох Монгол Улсын их сургууль болон  Шинжлэх ухаан технологийн их сургуулиудын инженер, технологийн чиглэлийн багш, судлаачид Японы их сургуулиудтай хамтран судалгааны ажлын чадавхыг бэхжүүлэн чанарыг дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдмийн зэрэгтэй, судалгааны туршлагатай багшлах хүний нөөцийг бэлтгэх зорилгоор хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

          

Энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад судалгааны лаборатори болон гарааны компани байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургуулиудыг судалгааны их сургууль болоход бодит дэмжлэг болно. Одоогоор энэхүү хоёр их сургуульд 8 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 20 судалгааны багт нийт 400 орчим судлаачдын оролцоотойгоор  судалгааны ажил хийгдэж байна.

            

Энэ хугацаанд хуримтлуулсан туршлагыг харилцан солилцох, түгээх зорилгоор 2021 оны 11-дүгээр сарын эхний 10, 11-ны өдрүүдэд “MJEED – JR” туршлага солилцох 2 өдрийн онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Багийн ахлагчид өөрийн багийн судалгааны онцлог, гарсан үр дүн, давуу тал, тулгамдсан асуудал, шийдвэрлэсэн арга замаа тус тусын илтгэлдээ тусган ярилцах бөгөөд бусад багуудад туршлага болох давуу талтай юм.

  Хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд тус хоёр их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулах, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулах, туршилт судалгааг олон улсын түвшинд хийх чадавхыг дээшлүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийн худалдан авалтыг шат дараатайгаар зохион байгуулж ирсэн.

 

Энэ зорилгын хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс Монгол Улсын их сургуульд судалгааны зориулалттай 3.1 сая ам.доллар (8,8 тэрбум төгрөг)-ын өртөг бүхий 109 нэр төрлийн 148 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

Мөн тус төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн сургалт, судалгааны лабораториудад нийт 10,5 сая ам.доллар (30 тэрбум төгрөг)-ын өртөг бүхий 252 нэр төрлийн 1696 ширхэг багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа бөгөөд холбогдох сургалт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

        

Төслийн санхүүжилтээр нийлүүлэгдэж байгаа зарим өндөр үзүүлэлт бүхий нарийн багаж, тоног төхөөрөмжүүд нь Монгол улсад анх удаа орж ирж байгаа, эсвэл цөөн тоотой байдаг зэргээрээ онцлогтой байна.

Онцлог, шинэ тоног төхөөрөмж бүхий орчин үеийн сургалт, судалгааны лабораториуд байгуулагдаж байгаатай холбогдуулан Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад сургууль болон хамтарсан судалгааны багуудын үйл ажиллагааг танилцуулж, цаашид Япон Улс дахь аж үйлдвэртэй холбох, хамтран ажиллах, хөгжүүлэх гарц боломжийг судлах зорилгоор төслийн нэгж бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.