Барилгын инженерийн салбарын эрхлэгч, профессор Я.Дүйнхэржав Шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалав
2021-11-22 21:26 ЗАА

ШУТИС БАС-ийн Барилгын инженерийн салбарын эрхлэгч, профессор Я.Дүйнхэржав 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Ашиглаж байгаа барилгын төмөрбетон бүтээцийн гал тэсвэршлийн үнэлгээний арга зүйн шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа. Уг эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр Академич, шинжлэх ухааны  доктор (Sc.D), профессор Д.Дашжамц, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор А.Г.Тамразян нар ажиллаа.