Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн НЭЭЛТТЭЙ улсын II олимпиадын хоёрдугаар шат 2021 оны 11-р сарын 19-нд амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р шатыг 2021 оны 10-р сарын 18-наас 25-ны хооронд онлайнаар зохион байгуулсан.
Олимпиадын хоёрдугаар шат 2021 оны 11 сарын 19-ний өдөр ШУТИС-ийн хичээлийн VI байр буюу МХТС дээр болж, эхний шатнаас шалгарсан МХТС-ийн 20, ШУТИС-ийн ЭХС-ийн 9, ҮТС-ийн 2, ГУУС-ийн 2, БАС-ийн 2, ХААИС-ийн Эдийн засаг, статистикийн сургуулийн 4, Улаанбаатар-Эрдэм ИС-ийн 3, нийт 41 оюутан амжилттай оролцож, батламж гардан авлаа.
Тус олимпиадад ШУТИС-ийн БУХС-ийн ахлах багш Д.Төрмөнх ГУУС, БАС, ҮТС-ийн сургуулийн оюутнуудыг бэлтгэн, амжилттай оролцуулсан нь онцлог байлаа. Олимпиадад оролцсон сургуулиуд, оюутнуудаа бэлтгэн оролцуулсан болон зохион байгуулсан багш нартаа, амжилттай оролцсон оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Эрдмийн үйлс түгэн дэлгэрэх болтугай!
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа