Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний шатар, гандболын тэмцээнүүд өндөрлөлөө
2012-03-15 17:08 Админ

Монголын Оюутны спортын 2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний нэгдсэн заавар, хуваарийн дагуу  энэ сарын 09-10-ны өдрүүдэд гандболын тэмцээн, 09-13 өдрүүдэд  шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өрсөлдөөнтэй ширүүхэн болж өндөрлөлөө.

Гандболын тэмцээнд эрэгтэй 8 эмэгтэй 8 багийн 200  орчим тамирчид ур чадвараа сорилоо.

Тус тэмцээнд  ШУТИС-ийн эрэгтэй баг нийт 5 тоглолт хийж 3 хожил 1 тэнцээ 1 хожигдолтойгоор мөнгөн медалийн болзол хангасан бол эмэгтэй баг тамирчид  5 тоглолт хийж 3 хожил 2 хожигдолтойгоор мөнгөн медалийн болзол  хангалаа.

Байгууллагын дүнгээр:
I байранд     ҮБТДС
II байранд    ШУТИС
III байранд Мон –Алтиус ДС-ийн багууд эхний байруудыг  эзэлсэн байна.

           Шатрын тэмцээнд  17 багийн тамирчид швейцарь системээр 7 өрөг өрсөлдөж байгууллагын дүнгээр:
I байранд     МУИС-ийн баг
II байранд    ШУТИС-ийн Б.Дорж дасгалжуулагчтай баг
III байранд   ҮБТДС-иуд эхний байруудыг  эзэлсэн байна.

Эмэгтэй шатарчдаас ШУТИС-ийн оюутан Их мастер Б.Мөнгөнтуул тэргүүн байранд шалгарч Дэлхийн оюутны  зуны  XXVII “Универсиад” их наадам оролцох эрх авлаа.

 

БТСТэнхим