ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль Бүгд Найрамдах Беларусь улсын хүнд машин үйлдвэрлэлийн томоохон компанийн нэг болох “Юнайтед белаз машинери" ХХК-тай 2021 оны 12-р сарын 03-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичигт машин механизмын үйлдвэрлэл, угсралтын чиглэлийг судлах, хамтран эрдэм шинжилгээний ажил, онол, практикийг хурал, семинарыг зохион байгуулах, инноваци, шинэ технологи нөү-хауг практикт нэвтрүүлэх, нутагшуулах, түүнчлэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, профессор, багш, ажилчдыг сургах, туршлага судлах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, дадлага хийх, сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг тусгав.
Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Горелик Дмитрий Николаевич, элчин сайдын зөвлөх Мрочек Валерий Геннадьевич, “Юнайтед белаз машинери" ХХК-ийн ерөнхий захирал Слободский Леонид Яковлевич, тус компанийн албаны зочид төлөөлөгчид, МехТС-ийн удирдлагууд, профессор багш нар оролцов.
Мөн тус компанийн нэрэмжит оюутны хичээлийн танхимыг бүрэн шинэчлэн тохижуулж, мэргэжлийн оюутан залуусын сурч, хөгжих таатай орчныг бий болгов.
Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн БНБУ-ын ЭСЯ-ны зочид төлөөлөгчид болон хамтран зохион байгуулсан “Юнайтед белаз машинери" ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилтыг хүсье !
ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуул
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа