“Mitsubishi Corporation International Scholarship” 2021-2022 оны тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо
2021-12-10 19:52 ЗАА

Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 11 дэх жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох цахим ёслолын ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү тэтгэлгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршдог билээ.

  

2021-2022 оны хичээлийн жилд 4 оюутан тус бүрт 2,200,000 (хоёр сая хоёр зуун манган) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Тэтгэлэг олгох цахим ёслолын ажиллагаанд Япон улсын элчин сайдын яамны зөвлөх Кикүчи Шигэрү, Мицубиши корпорацын УБ дахь төлөөлөгчийн газрын дарга Таката Мотосабүро, ШУТИС-ийн захирал Б. Очирбат, мэргэжилтэн М. Болортуяа болон тэтгэлэгт шалгарсан 4 оюутан оролцлоо.

Мицубиши корпорацын нийт хамт олонд халуун талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд  тэтгэлэг авсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.