Гадаад хэлний сургуулийн захирал, багш нар шагнал хүртлээ
2021-12-17 23:52 ЗАА

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, МУИС-ийн Күнзийн институт нь 2021 оны ажлын амжилтаа дүгнэж, шилдэг удирдагч, шилдэг багш нараа шалгаруулах хурлыг 12 сарын 17-ны өдөр зохион явууллаа.

 

Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх ажилд хувь нэмрээ оруулж, хятад хэлний сургалтаа сайжруулж, хятад хэлний тэмцээн уралдаанд оролцсон оюутны гаргасан амжилтаар шилдэг удирдагч,шилдэг багш нарыг шалгарууллаа.

 

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатарыг “Хятад хэлний сургалтын шилдэг удирдагч”-аар, тус сургуулийн хятад хэлний багш Л.Чойжилмааг 2021 оны “Монгол улс дахь хятад хэлний шилдэг багш”-аар шалгаруулж өргөмжлөл гардууллаа.

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль