“Манлайлал-Оролцоо” сэдвийн хүрээнд ШУТИС-ийн “Залуу багш, ажилчдын V чуулган” зохион байгуулагдлаа
2021-12-28 03:48 ЗАА

ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоо залуучуудын “2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ШУТИС-ийн залуу багш, ажилчдын V чуулганаа зохион байгууллаа. Үйл ажиллагаанд урилгаар ШУТИС-ийн захирал Б.Очирбат, СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ЗХНГ-ын дарга Н.Ганзориг болон бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл 10 залуу багш, ажилтнууд оролцов. Чуулганыг нээж ШУТИС-ийн захирал Б.Очирбат хэлсэн үгэндээ “Залуучуудыг нэгэн хүсэл зорилготой, хүн бүр хичээл зүтгэлтэй байж, цаашид судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлж, эрдэм судлалын ажилд хамт олноо, цаашлаад улс орноо манлайлан ажиллах. ЗХДХ-оор дамжиж ШУТИС-ийн ирээдүйн залгамж халаа бойжиж гардаг байх” талаар анхаар ч ажиллахыг холбооны тэргүүлэгч нарт онцгойлон сануулж байсан нь залуу багш, ажилтнуудад илүү итгэл, үнэмшил урам зориг өгөв.

ШУТИС-ийн ЗХДХ 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр албан ёсоор байгуулагдсан бөгөөд чуулганы үеэр тус холбооны тэргүүн Б.Улаанбаатар “Залуучуудын хөгжлийг дэмжих холбооны үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавив. Мөн тус холбооны албатуудын мэдээллийг “Залуучуудын оролцоо-багаар ажиллах” сэдвээр Эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан алба О.Алтанзагас, Гадаад харилцаа, маркетинг хариуцсан алба Ч.Энх-Амар, Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан алба А.Түвшинбаяр, Дотоод үйл ажиллагаа хариуцсан алба Д.Ууганбаяр нар танилцууллаа.

 

Түүнчлэн ШУТИС-ийн, Нагоя их сургуулийн хамтарсан хээрийн судалгааны төвийн захирал А.Лодойданзан “Лабораториудын хамтын ажиллагаа-судалгаа хийх боломж” сэдвээр илтгэл тавилаа.

 

Арга хэмжээний үеэр Монголын залуучуудын холбооны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгийг ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нарт гардуулав. “Тэргүүний залуу” цол тэмдгээр хамт олноо өөрсдийн хичээл зүтгэлээрээ манлайлж ажилласан залуу багш, ажилтан БАС-ийн Д.Гомбосүрэн, БУХС-ийн салбарын эрхлэгчийн туслах М.Анхбаяр, ҮТС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын сургалтын мастер Ц.Бямбажаргал, МХТС-ийн сургалтын мастер Б.Бат-Эрдэнэ, ХШУС-ийн Физикийн тэнхимийн сургалтын мастер Ц.Уянгатөгс, ГХС-ийн Ахлах багш Ш.Оюумаа, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны мэргэжилтэн М.Болортуяа, ОрТС У.Баттулга, ГУУС-ийн Ц.Оюунгэрэл шагнагдлаа.

  

ШУТИС-ийн залуу багш, ажилтнуудын V чуулган энэ жил залуучуудын МАНЛАЙЛАЛ-ОРОЛЦОО сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд манай холбооны зүгээс 2021-2022 оны хичээлийн жилд нийт залуучуудын оролцоог нэмэгдүүлж хувь хүний манлайллыг бий болгохоор ажиллаж байна. Чуулганд оролцсон нийт залуучуудаас бичгээр санал авсан бөгөөд энэхүү саналтай та бүхэн ЗХДХ-ны OPEN OFFICE-д ирж танилцаарай. (E-306тоот)

Ирсэн саналуудыг бүлэглэн нэгтгэж холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж шийдвэрлүүлэхээр нь манай холбоо ажиллаж байна. ШУТИС-ийн нийт залуу сэтгэлгээтэй та бүхнийг бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна.

ШУТИС-ийн Залуучуудын хөгжлийг дэмжих холбоо