ШУТИС-ийн Технологи дамжуулах төвөөс Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Оюуны өмч ба технологи дамжуулалт” сургалтыг 2021 оны 12 сарын 23-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Эх сурвалж: https://shipglobalip.com/blog
Тус сургалт нь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаачдад оюуны өмчийн шинэчлэгдсэн хуулийн талаарх мэдээлэл хүргэх болон өрсөлдөхүйц патентыг бий болгох замаар технологи дамжуулах үйл явцыг хөгжүүлэхэд судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой байв.
Сургалтад Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний 14 хүрээлэн болон ШУТИС-ийн багш судлаачдаас бүрдсэн 100 оролцогчийг хамруулав.
Сургалтын агуулгын хүрээнд Оюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл “Оюуны өмчийн багц хуулиудын өөрчлөлт, эрдэмтэн судлаачдын анхаарах асуудал”-ын хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн бол “Өрсөлдөхүйц патентыг бий болгох нь” сэдвээр Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч доктор С.Цогзолмаа илтгэл тус тус хэлэлцүүллээ.
ШУТИС-ийн Технологи дамжуулах төвийн зүгээс мэргэжилтэн Н.Бадрах “Технологи дамжуулах үйл явц дахь судлаачдын оролцоо” сэдвээр сургалтад оролцогч багш судлаачдад мэдээлэл хүргэж, судлаачид технологи дамжуулах үйл явцад хэрхэн оролцох, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй технологи дамжуулах төвүүд болон олон улсад технологи дамжуулах үйл явц хэрхэн явагддаг талаар ярилцлаа.
Сургалтын төгсгөлд илтгэлийн хүрээнд хэлэлцүүлэг явагдаж илтгэгчид оролцогчдын сонирхсон асуултын хүрээнд дэлгэрэнгүй тайлбар, тодруулга өгснөөр сургалт өндөрлөлөө.
ШУТИС-ийн Технологи дамжуулах төв
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа