ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба (ГХХАА) “Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дотоод оролцогч талуудын уулзалт”-ыг 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн дээд удирдлагын багийг төлөөлөн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, дотоод оролцогч талуудын төлөөлөл болох бүрэлдэхүүн сургуулиудын Эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, Нээлттэй Боловсролын төвийн захирал Д. Ганбат нар оролцов.
Уулзалтын эхэнд ГХХАА-ны дарга Т.Ууганбаяр ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлага, баримтлах бодлогын санал, зорилтын талаар илтгэл тавьж, дотоод оролцогч талуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав. Уулзалтын явцад удирдлагын төлөөлөл, хамтын олны дэвшүүлсэн санал, хүсэлт, тус арга хэмжээний төгсгөлд нийт оролцогч нараас авсан асуумжын судалгааны мэдээлэлд бодлогын шинжилгээ хийн цаашдын бодлого, үйл ажиллагаандаа санал, зөвлөмжийг тусгаж ажиллахаар болов.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
"The International Blockchain Olympiad" (IBCOL)-д МХТС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж “Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурлын залуу судлаачдад тэтгэлэг гардууллаа
“Сонгодог хөгжмийн өдөрлөг-2023” болж өндөрлөлөө
“STUDENT’S DAY” арга хэмжээг Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургууль дээр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа