“Олон улсын сэтгүүлд өгүүлэл бичиж хэвлүүлэх арга зүй” сэдэвт лекц
2022-01-25 01:48 ЗАА

ГХС-ийн Ази судлалын салбараас ШУТИС-ийн багшийн чадамжийг хөгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах ГХС-ийн чанарын багийн ажлын хүрээнд профессор багш нарын олон улсын сэтгүүлд ЭШӨ бичиж хэвлүүлэхийг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ХХШС-ын эрхлэгч доктор Н.Мөнхцэцэг багшийг урин “ОЛОН УЛСЫН СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ БИЧИЖ ХЭВЛҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” сэдэвт лекцээ teams платформоор 2022 оны 01 сарын 21-ний өдөр чанарын менежертэй хамтран амжилттай зохион явууллаа.

  

Уригдсан зочин маань:

- Сэтгүүлээ сонгох, сонгоход юуг анхаарах, ЭШӨ бичих арга зүй, мэргэжлийн хяналт

-Scopus, ISI-д бүртгэлтэй бүртгэлтэй сэтгүүлүүд чанар сайтай, нэр хүндтэй, мэргэжлийн хяналттай сэтгүүлд тооцогддог

-Гарчиг, хураангуй, түлхүүр үгс зэрэг олон улсын түвшинд ЭШӨ бичихэд юуг анхаарах, ямар бүтэц, шаардлага онцлогтой байдгийг  

-Судалгааны чанарт: зорилгоо оновчтой тодорхойлсон, судалгааны аргаа зөв сонгож, нарийн тодорхойлсон байх, загвар оновчтой байх, судалгааны хүрээгээ нарийвчилсан, ёс зүйн стандарт мөрдсөн, судалгааны үр дүн хоёрдмол бус тодорхой байх, загвар бүтцийн дагуу цэгцтэй бичсэн байх, шинэ санаа дэвшүүлсэн, өмнөх судалгааг ахиулсан, дүгнэлт сайтай байх гол шалгуураар бичдэг

- ЭШӨ-ийг ерөнхийд нь асуудал дэвшүүлсэн буюу маргаантай, задлан шинжилсэн гэсэн хоёр төрөлд хуваан үздэг    

- IMRAD өгүүллийн жишиг бүтэц, удиртгалд 4 гол зүйлийг багтаах, тооцоолох, чанарын арга зүйгээ бодит, тодорхой бичих

  

 

- Судалгааны үр дүнд өөрийн судалгааны үр дүнгээ бусадтай харьцуулан онол, арга зүйтэй харьцуулан өөрийн таамаглалаа хэрхэн баталсан эсвэл үгүйсгэсэн, дүгнэлтээ эшлэл баримт нотолгоотой гаргана. Цуглуулсан өгөгдлийн товчлол, задлан шинжилгээний тойм, судалгааны үр дүн /санамсаргүй ололт/, статистик тооцооллын дүн, ач холбогдол, хэлэлцүүлэг, дүгнэлт, эшлэл ном зүйг MLA /утга зохиол/, APA /нийгэм хүмүүнлэг/, Chicago formatting /түүх/ гадна судлаачийн ёс зүйн талаар илтгэл лекцээ танилцуулан, профессор багш нартай өөрийн судалгаа, туршлагаа хуваалцан, санаа сэдэл өгсөн тэдний эрдэм судлалын ажилд арга зүйн туршлага болж өндөрлөсөнд зохион байгуулагч хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна. ГХС-ийн нийт 50 орчим багш, ажилчид оролцлоо.

 

Энэхүү лекцэд идэвхтэй оролцсон эрдэмтэн багш нар, хамтран зохион байгуулсан дэмжин оролцсон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эрхэм профессор багш нарынхаа эрдэм судлалын үйлсэд өндөр амжилт хүсье.

Scopus бүртгэлтэй сэтгүүлийн жагсаалтыг зочин профессорын зөвшөөрөлтэй хавсаргав.  (Source Title (Medline-sourced journals are indicated in Green) Titles indicated in bold red do not meet the Scopus quality criteria anymore and therefore Scopus discontinued the forward capturing)

Зохион байгуулсан: ГХС-ийн Ази судлалын салбар, Чанарын баг

2022.01.21