ШУТИС болон Монгол Дахь Гёте-институт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2022-01-28 19:25 ЗАА

ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон Монгол дахь Гёте-институт-ийн захирал Леонхард Хайдекер нар Хамтран ажиллах санамж бичигт 2022 оны 01 сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү санмж бичиг хэрэгжиж эхэлснээр

  1. ШУТИС-ийн зүгээс багш, оюутны хувийн хүсэлт дээр тулгуурлан ХБНГУ, Австри  улсын их, дээд сургуулиудтай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах оюутан, багшийн тоог гаргаж, Монгол дахь Гёте-Институтийн хэлний сургалтад хамруулах
  2. Европын холбооны хэлний нэгдсэн стандартын дагуу ШУТИС-ийн суралцагсдад герман хэлний сургалтыг бүх түвшинд явуулна
  3. Оюутнууд нь сургалтын тохитой орчинд герман хэлээр унших, сонсох, бичих, ярих чадварыг эзэмшихэд шаардлагатай сургалтын материалаар хангагдаж, суралцах арга барилын талаар мэргэжлийн зөвлөгөө тогтмол авах,  герман хэлний түвшин тогтоох шалгалт өгч,  тэнцсэн тохиолдолд Гёте-Институт тухайн түвшний сертификат авах
  4. ШУТИС-д зохион байгуулж байгаа герман хэлний сургалтыг  дэмжин ажиллах бөгөөд герман хэлний багш нарт мэргэжлийн зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд боломжоороо сургалтын гарын авлага, материалын дэмжлэг үзүүлж, тэдэнд мэргэжлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах зэрэг боломжтой болох юм.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба