“Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав
2022-02-07 18:08 ЗАА

ШУТИС-ийн  ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химийн нийгэмлэгтэй хамтран “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ес дэх удаагаа 2022.01.27-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Хуралд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 20 гаруй байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид цахимаар оролцон шатах ашигт малтмалын салбарын тулгамдсан асуудлууд, түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хими, боловсруулалт, технологи, экологи, хаягдлын дахин боловсруулалтын чиглэлээр 20 орчим илтгэлийг хэлэлцэв.

Энэ удаагийн хуралд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас гадна үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд оролцсон нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд зохих хэмжээнд ахиц гарч буйг харуулав.

ШУТИС, ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР