Уламжлалт аялал, улам сайхан боллоо
2022-02-21 21:19 ЗАА

ШУТИС-ийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг 2022 оны 2 сарын 19-нд 07.36- 07.55 минутын хооронд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд бүтэн багаараа амжилттай гарлаа. Бид цаг агаарын онцгой нөхцөл буюу биед мэдрэгдэх хүйтэн нь - 41 хэм, 40 км цагийн салхитайд хайрхны эгц өөмнөөс шинэ зам гарган оргилдлоо. Зарим нэгний гар, чих, хамар хайрагдсан ч зорисон зорилгоо амжилттай биелүүлээд ирлээ. Багт сургуулийн сурагчаас 80 шахсан ахмад оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй аялав.

Д.Чулуун