ШУТИС-ийн удирдлагууд хамт олонтой хийх уулзалтаа Механик Тээврийн Сургуулиас эхэллээ
2022-02-28 19:49 Батзориг

2022-оны 2-р сарын 24-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч проф. Т.Намнан, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн Дэд захирал Н.Ганзориг, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн Дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр Механик тээврийн сургуулийн хамт олонтой уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр профессор, багш, ажилтнууд өөрсдийн ажилд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, сургалт, судалгааны ажилд шийдэх хэрэгтэй байгаа зарим асуудлууд болон цалин хөлс, нийгмийн хамгааллын талаар санал  хүсэлтээ чөлөөтэй илэрхийллээ.

 

Хамт олны асуултанд удирдлагууд зохих чиглэрээр хариулт өгч, зарим нэг тулгамдсан асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.