ШУТИС-ийн “Арьс ширний сургалт, судалгаа инновцийн LEATHUB төв”-тэй МАШҮХ болон зарим үйлдвэр газрын төлөөлөгчид ирж танилцлаа
2022-03-08 00:07 ЗАА

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн  “Арьс ширний сургалт, судалгаа инновцийн Leathub төв”-тэй МАШҮХ болон зарим үйлдвэр газраас 20 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцан, арьс ширний салбарын мэргэжилтнийг бэлтгэх, дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.