Коосэн сургалтын хөтөлбөрийн ахлах багш Сакүрай Чиёоко ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит шагнал”-аар шагнагдлаа
2022-03-23 18:29 ЗАА

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын хооронд байгуулсан иений хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн дагуу 2014 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 8 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Коосэн сургалтын хөтөлбөрийн ахлах багш Сакүрай Чиёоко 2016-2021 оны хооронд монголд ажиллаж сургалтын төлөвлөгөө, гарын авлага боловсруулах, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, япон хэл, соёл судлал, заах арга зүйг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Ректорын нэрэмжит шагнал”-аар шагнагдсаныг ШУТИС-ийн Удирдлага хүлээн авч гардуулан өглөө.