Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.
2022-03-25 19:18 Батзориг

2022 оны 03 дугаар сарын 23ы өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т. Намнан, Сургалт оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, ГХХАА-ны дарга Т.Ууганбаяр нар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшиштоф Бойког  хүлээн авч уулзлаа.  

 

Уулзалтын үеэр хоёр тал 2 орны найрамдалт харилцааг Шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах, БНПУ-ын их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг газруудтай харилцан холбоо тогтоож, хамтран ажиллах замаар дараагийн түвшинд гаргах нь зүйтэй гэдэгтэй санал нийлэв.

  

Мөн 2022 оны 06 дугаар сард болох 2 улсын хамтарсан Эдийн засгийн форумд манай сургуулийн профессор багш ажилтнуудыг оролцохыг урьлаа. 

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба