Хэнтий аймаг болон ШУТИС, БАТС-ийн удирдлагууд хамтын ажиллагаа хөгжүүлэх уулзалт зохион байгууллаа
2022-03-28 18:11 ЗАА

Уулзалтын зорилго юу байв?

  1. Хэнтий аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор сургалт, судалгаа, хамтын ажиллагааны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
  2. ШУТИС-ийн эрдэмтэн багш нарын судалгаа, шинжилгээний бүтээл, инновац, технологиудтай танилцах
  3. Хэнтий аймаг, ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургууль болон бусад бүрэлдэхүүн сургуулиуд цаашид хамтран ажиллах боломжийг тодорхойлох

Хугацаа болон оролцогчид хэн байв?

  • Уулзалтыг 2022.03.16-ны өдөр ШУТИС-ийн БАТС-аас зохион зохион байгуулав.
  • Хэнтий аймгийн удирдлагууд, Бизнесийн ахисан түвшний сургуулийн удирдлагууд болон эрдэмтэн багш нар, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн багш нар, ШУТИС-ийн Технологи дамжуулах төвийн мэргэжилтнүүд оролцов.

Уулзалт хэрхэн зохион байгуулагдав?  Уулзалт нь доорх 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан.

1-р үе шат: ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, БАТС-ийн дэргэдэх Тана лабораторийн эрдэмтэд өөрийн судалгаа, шинжилгээний ажлыг танилцуулав. Үүнд:

1

Сэдэв: “Triple-Helix Model of Innovation”-н тухай

Илтгэгч: Ч.Баасандаш багш (БАТС-ийн профессор)

2

Сэдэв: “ШУТИС-ийн хөгжүүлж буй технологи, инновац”

Илтгэгч: Н.Бадрах (ШУТИС-ийн Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн)

3

Сэдэв: “Шинэ материалын судалгаа, инновац”

Илтгэгч: С.Төгс багш (БАТС-ийн профессор)

4

Сэдэв: “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын STEAM боловсролыг дэмжих инновац”

Илтгэгч: Х.Загарзүсэм багш (ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ЭНБД)

5

Сэдэв: Нүүрсний уурхайн хөрс хуулалтын шаврыг барилгын материалд ашиглах боломж (Хэнтий аймгийн Чандганы уурхайн жишээн дээр)

Илтгэгч: Д.Сүнжидмаа (ШУТИС-ийн Барилгын дэвшилтэт материал бүтээц эдлэлийн судалгааны төвийн Захирал доктор)

6

Сэдэв: “Химийн бодисыг орлуулах дэвшилтэт технологи”

Илтгэгч: Д.Одончимэд (Тана лабораторийн захирал)

* ШУТИС-ийн эрдэмтдийн хөгжүүлж байгаа 20 орчим инновац, технологийн танилцуулгыг постероор дэлгэн харуулав.

  Мөн бусад 95 инновац, технологийн мэдээллийг тараах материалаар өгөв.

2-р үе шат: Уулзалтад оролцогч талууд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Эрдэмтэн багш нар өөрсдийн сонирхсон асуултыг асууж, саналаа хэлэв. Хэнтий аймгийн удирдлагууд ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах хүсэл сонирхол өндөр байгаагаа илэрхийлэн, аймгийн хэмжээнд ямар асуудлуудад илүү төвлөрч ажиллах шаардлагатай байгаа талаар, улмаар ямар чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаа, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх талаар БАТС-ийн удирдлагуудтай санал солилцов.

 

Уулзалтын үр дүн юу байв? Уулзалтад оролцогч талууд Хэнтий аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийн төлөө дараах тэргүүлэх 3 чиглэлд болон боловсрол, нийгмийн хүрээнд бусад чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлон тодорхойлов. Үүнд:

  • Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл
  • Аялал жуулчлал (ялангуяа түүхэн аялал жуулчлал)
  • Хог хаягдал дахин боловсруулалт
  • Бусад

Цаашид яах вэ?

  • БАТС-ийн эрдмийн зөвлөл, судлаач багш нар дээрх 3 тэргүүлэх чиглэлийн хүрээнд судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хийх талаар, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэдтэй болон бусад оролцогч талуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар төлөвлөж байна.

Хэнтий аймгийн удирдлагууд болон ШУТИС-ийн БАТС-ийн удирдлагууд 2022 оны 3-4-р сард “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулахаар хэлэлцсэн ба хамтын ажиллагааны хүрээнд цаашдын уулзалт, хэлэлцүүлгүүд болон холбогдох бусад ажлуудыг төлөвлөж байна.